Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн мэдээллийн систем

Мэдээлэл ашиглах нөхцөл

Мэдээллийн зориулалт

Энэхүү цахим хуудсаар нийтэд мэдээлэхээр хянаж нийтэлсэн түншлэлийн төслүүдийн мэдээлэл, хэрэгжилтийн явц, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн мэдээллийг хүргэнэ. Нийтэд харагдах мэдээлэл нь хамгийн сүүлд нийтэлсэн хувилбарыг илэрхийлнэ.

Эх сурвалжийг дурдах

Мэдээллийг ашиглах, эшлэхдээ Эдийн засаг, хөгжлийн яам, мэдээллийн системийн нэр, тухайн төслийн хуудасны холбоос болон мэдээлэл шинэчлэгдсэн огноог дурдана уу. Эдгээр нөхцөл нь хуульд заасан мэдээлэл авах, ашиглах эрхийг хязгаарлахгүй.

Мэдээллийн утга, хамрах хүрээ

Тоон үзүүлэлтийг тайлбар, валют, нэгж, холбогдох үе шаттай нь хамт ашиглана уу. Санал, шийдвэр, гэрээний дүнг бодит зарцуулалттай адилтгаж ойлгохгүй. Төрийн дэмжлэг, баталгааны бүртгэл нь бодит олголт, хэрэгжилтийг илэрхийлэхгүй.

Энэхүү цахим хуудсан дахь тойм, товч нэр, газрын зургийн тэмдэглэгээ нь эх шийдвэр, гэрээ, бусад албан баримт бичгийг орлохгүй. Газрын зургийн цэг нь нийтэлсэн байршлын мэдээлэл бөгөөд газрын эрх, хил заагийг баталгаажуулахгүй.

Зураг, газрын зураг болон бусад эх сурвалж

Гэрэл зураг, дүрслэл болон бусад этгээдийн бүтээлийг дахин ашиглахдаа тухайн материалын эрх, ашиглах нөхцөлийг тусад нь шалгана уу. OpenStreetMap-ийн өгөгдөл, дэвсгэр зурагт тус үйлчилгээний лиценз, эх сурвалж дурдах нөхцөл үйлчилнэ.

Залруулга, тодруулга

Мэдээлэл зөрүүтэй эсвэл тодруулга шаардлагатай бол төслийн нэр, хуудасны холбоос, асуудлын тайлбарын хамт ЭЗХЯ-ны албан ёсны холбоо барих сувгаар хүсэлт гаргана уу.