Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн мэдээллийн систем
← Бусад төслүүдийн мэдээлэл үзэх

Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн баруун босоо төмөр замын төсөл

Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замыг барьж байгуулах нь төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын төмөр замын тээх, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, ирээдүйд өсөн нэмэгдэх тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг үр дүнтэй, найдвартай хангахад чиглэсэн үр ашигтай үндэсний төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээг өргөжүүлж, улмаар улс орны дамжин өнгөрүүлэх чадавхыг дээшлүүлэн, баруун бүсийн ашигт малтмалын томоохон ордуудыг ашиглах, тэдгээрийн бүтээгдэхүүнийг экспортлох болон боловсруулан экспортолж улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгах, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангахад чиглэнэ.

Мэдээлэл шинэчлэгдсэн:

Төслийн үндсэн мэдээлэл

Одоогийн үе шат
Бүрэн шинжилгээ
Үндсэн ангилал
Нийтийн зориулалттай дэд бүтэц
Салбар
Төмөр зам
Байршил
Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өмнөговь, Увс
Ачаа боловсруулах хүчин чадал
30,000 Мянган тонн/жил
Хөрөнгө оруулалтын санал
18.62 их наяд ₮ (5.50 тэрбум USD)

Холбогдох бодлогын баримт бичиг, заалтууд

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал

УИХ-ын 2024 оны 06 дугаар сарын 05-ны 64 дүгээр тогтоол

3.1.27
Арцсуурь боомт-Шивээхүрэн боомт чиглэлийн баруун босоо төмөр замын бүсэд ногдох хэсгийг барина.
3.6.35
Шивээхүрэн боомт-Арцсуурь боомт чиглэлийн баруун босоо төмөр замын бүсэд ногдох хэсгийг барина.
3.2.36
Арцсуурь боомт-Шивээхүрэн боомт чиглэлийн баруун босоо төмөр замын бүсэд ногдох хэсгийг барина.
Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр

УИХ-ын 2024 оны 08 дугаар сарын 27-ны 21 дүгээр тогтоол

3.3.2.7
Ханги-Номгон-Хөшигийн хөндий-Сүхбаатар чиглэлийн хоёр дахь төмөр зам, Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Чойбалсан-Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр зам болон Улаанбаатар-Шинэ Хархорум хот чиглэлийн ачаа, зорчигч тээврийн 1 дүгээр зэрэглэлийн төмөр замыг барьж, төмөр замын сүлжээг өргөтгөж, 3200 км орчим төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.
3.3.2.15
Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Чойбалсан-Бичигт чиглэлийн төмөр замын төслийг үргэлжлүүлнэ.

Төслийн байршил

Хураах ⌃Дэлгэх ⌄

Зураг нээхэд OpenStreetMap-ийн дэвсгэр зураг ачаална.

Өргөрөг: 42.614187 · Уртраг: 101.302003 · OpenStreetMap дээр үзэх ↗

Бусад төслийн мэдээлэл үзэх