Үндсэн мэдээлэл рүү очих
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн мэдээллийн систем
Эрх зүйн үндэслэл
Ил тод байдал, нууцлалын нөхцөл
51.1. Нууцын тухай хууль тогтоомж, түншлэгч талуудын гэрээнд зааснаас бусад тохиолдолд түншлэлийн үйл ажиллагаа, мэдээлэл болон бүртгэл, тайлагналт нь олон нийтэд ил тод, нээлттэй байна.
Мэдээллийн нэгдсэн сан
52.1. Түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Түншлэлийн төв нь түншлэлийн мэдээллийн нэгдсэн санг байгуулж, мэдээллийг нэгдсэн сангийн цахим хуудсанд тухай бүрд оруулан шинэчилж, ил тод, нээлттэй байдлыг хангаж ажиллана.
Нийтлэх мэдээлэл
51.7. Салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь түншлэлийн төслийн талаар дараах мэдээллийг энэ хуулийн 12.2.11-д заасан мэдээллийн нэгдсэн сангийн цахим хуудсанд нийтэлнэ:
51.7.1. түншлэлийн төслийн дэлгэрэнгүй мэдээлэл;
51.7.2. түншлэлийн гэрээ болон дагалдах гэрээний дүн, хугацаа;
51.7.3. түншлэлийн хөрөнгийг ашиглах эрх, үйлчилгээ үзүүлэх үүрэг, засвар үйлчилгээтэй холбоотой эрх, үүрэг.