Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн мэдээллийн систем
← Бусад төслүүдийн мэдээлэл үзэх

Мөрөн-Улиастай чиглэлийн 261.89 км авто замын төсөл

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.2.22.-т “Бүсүүдийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, тээвэр логистикийн сүлжээг сайжруулж, улсын болон орон нутгийн чанартай авто зам, төмөр замын дэд бүтцийг бүтээн байгуулж, боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлнэ., 3.3.2.23.-т “Бүсүүдийн хөгжлийг дэмжих, олон улсын авто замын шинэ коридор байгуулах, хилийн боомтууд болон аймгийн төв, сумдыг холбох "Шинэ сэргэлтийн таван тойрог" авто замын төслийг хэрэгжүүлж, олон улсын, улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлнэ гэж заасан. Мөрөн-Улиастай чиглэлийн авто замын төсөл”-ийн 261.89 км авто замыг түншлэлийн “Барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх бөгөөд төслийг хэрэгжүүлснээр төв болон баруун бүсийн аймгийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар холбон, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, аялал жуулчлалын зорчигч болон уул уурхайн ачаа нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулж, экспортыг нэмэгдүүлэн, Хөвсгөл аймгийн нийгэм, эдийн засаг болон хүрээлэн буй орчныг унаган төрхөөр нь хадгалах суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.

Мэдээлэл шинэчлэгдсэн:

Төслийн үндсэн мэдээлэл

Одоогийн үе шат
Хэлэлцээр, гэрээ
Үндсэн ангилал
Нийтийн зориулалттай дэд бүтэц
Салбар
Авто зам
Байршил
Завхан, Хөвсгөл
Авто замын урт
261.89 Километр
Хөрөнгө оруулалтын санал
1.45 их наяд ₮ (406.00 сая USD)
Төсөвт өртөгийн санал
622.92 тэрбум ₮ (174.00 сая USD)
Төсөл санаачлагч
Хургатай Хайрхан ХХК
Төрийн түншлэгч
Зам, тээврийн яам
Хувийн хэвшлийн түншлэгч
Хургатай Хайрхан ХХК
Гэрээ, хэлэлцээрт бүртгэсэн хугацаа
25 жил

Холбогдох бодлогын баримт бичиг, заалтууд

“Шинэ сэргэлтийн бодлого”

УИХ-ын 2021 оны 12 дугаар сарын 30-ны 106 дугаар тогтоол

4.1
Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн чанар, стандартыг сайжруулан багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгслийг үйлчилгээнд нэвтрүүлж, гол ба үндсэн авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөн шинэчилж, олон түвшний уулзварыг байгуулан хүртээмжийг нэмэгдүүлж, авто замын түгжрэлийг бууруулна.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого

УИХ-ын 2020 оны 05 дугаар сарын 13-ны 52 дугаар тогтоол

2
Хөгжлийн ирээдүйтэй сууринг тодорхойлж, босоо, хөндлөн гол тэнхлэгийн авто замын сүлжээтэй үе шаттайгаар холбосон байна.
2
Хөгжлийн ирээдүйтэй сууринг тодорхойлж, хойд, урд хөршийг холбосон босоо тэнхлэгийн авто замтай үе шаттайгаар холбосон байна.
1
Орчин үеийн технологид суурилсан тээврийн хэрэгсэлд нийцсэн замын сүлжээг байгуулсан байна.

Төслийн байршил

Хураах ⌃Дэлгэх ⌄

Зураг нээхэд OpenStreetMap-ийн дэвсгэр зураг ачаална.

Өргөрөг: 49.630672 · Уртраг: 100.156697 · OpenStreetMap дээр үзэх ↗

Төслийн явц

  1. Урьдчилсан үнэлгээ

    Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв ТӨААТҮГ · Эдийн засаг, хөгжлийн яам
    Урьдчилсан үнэлгээ эхлүүлэх шийдвэр
    Урьдчилсан үнэлгээ дууссан огноо
    Урьдчилсан үнэлгээг баталгаажуулсан шийдвэр
  2. Бүрэн шинжилгээ

    Эдийн засаг, хөгжлийн яам
    Хуулийн хугацаа хэтэрсэн

    582 хоног хэтэрсэн байна.

    582 хоног хэтэрсэн
    2024-10-24 Эхэлсэн
    2025-04-24 Дуусах хугацаа
    Хугацааны явц Журмын 4.7
    ТЭЗҮ боловсруулж дууссан огноо
    Бүрэн шинжилгээний захирамж
    Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв ТӨААТҮГ
    Бүрэн шинжилгээ дууссан огноо
    Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв ТӨААТҮГ
    Бүрэн шинжилгээ хийсэн огноо
  3. Төслийн нөхцөлийг тодорхойлох

    Монгол Улсын Засгийн газар
    Хэрэгжүүлэх шийдвэр / НИТХ тогтоол
    Хэрэгжүүлэх шийдвэрийн хугацааны явц
    Улсын хэмжээний төсөл
    Хэрэгжүүлэх шийдвэр гарсан
    Бүрэн шинжилгээний дүгнэлт: 2025-05-23 Төлөв: Хэрэгжүүлэх шийдвэр гарсан
  4. Түншлэгч сонгох

    Эдийн засаг, хөгжлийн яам
    Сонгон шалгаруулалтын захирамж
    Төслийн хэрэгжилтийн үндсэн нөхцөл

    Төслийн түншлэлийн хугацаа, барилга угсралтын ажил болон ашиглалтын хугацааны үндсэн нөхцөлүүд.

    Түншлэлийн хугацаа
    25 жил
    Барилга угсралтын ажил эхлэх
    2025-04-01
    Барилга угсралтын ажил дуусах
    2026-11-18
    Ашиглалтын хугацаа
    20 жил 0 сар
  5. Хэлэлцээр, гэрээ

    Одоогийн үе шат

    Хувийн хэвшлийн түншлэгч

    Хувийн хэвшлийн түншлэгч
    Хургатай Хайрхан ХХК
    Гэрээний үндсэн нөхцөл

    Түншлэлийн гэрээнд бүртгэсэн үндсэн нөхцөл, хугацаа болон хөрөнгө оруулалтын мэдээлэл.

    Түншлэлийн гэрээний төрөл
    Зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх (15.1.1)
    Нийт хөрөнгө оруулалт
    1 459 626 840 000 ₮ / 406 000 000 USD
    Түншлэлийн хугацаа
    25 жил
    Барилга угсралтын ажил эхлэх
    2027-04-01
    Барилга угсралтын ажил дуусах
    2029-12-01
    Ашиглалтын хугацаа
    25 жил 0 сар
  6. Төслийн хэрэгжилт

    Үйл явдлын огноо бүртгэгдээгүй.

  7. Хяналт, үнэлгээ

    Үйл явдлын огноо бүртгэгдээгүй.

  8. Гэрээний хаалт

    Үйл явдлын огноо бүртгэгдээгүй.

Түншлэлийн хэлбэр, төрийн дэмжлэг

Хураах ⌃Дэлгэх ⌄
Түншлэлийн төрөл
14.1.3 Холимог төрөл
Гэрээний хэлбэр
15.1.1 Зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх
Төрөөс үзүүлэх дэмжлэг
  • 32.1.1 Газар эзэмших, ашиглах эрх
  • 32.1.2 Төрийн үйлчилгээ, хөрөнгө ашиглах эрх
  • 32.1.4 Төсвөөс хэсэгчлэн санхүүжүүлэх
  • 32.1.5 Даатгалд хамруулах
Засгийн газрын баталгаа
  • 31.1.1 Түншлэлийн гэрээ болон түүнийг дагалдан байгуулагдсан гэрээ, тэдгээрийн гол нөхцөл зөрчигдөх нөхцөл үүссэн тохиолдолд түншлэлийн төсөлд төсвөөс санхүүжүүлэх үүргийн баталгаа

Төрөөс үзүүлэх дэмжлэг, Засгийн газрын баталгааны талаарх мэдээллийг төслийн бүртгэлд үндэслэн харуулав. Энэхүү мэдээлэл нь дэмжлэгийн бодит олголт, баталгааны хэрэгжилтийг илэрхийлэхгүй.

Бусад төслийн мэдээлэл үзэх